Чулуу аз жаргал бэлэглэдэг
2021 оны 10 сарын 24

 AlmazФранцын эрдэмтэд Арнольд Ришар, Пьер Эсколье нар ингэж мэдэгдэж байна. Тэд дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрийн чулууны дээж авсан бөгөөд эдгээрийг судалж үзээд чулуу гэдэг зүгээр нэг үхжсэн газрын давхарга биш зан хэмнэлттэй, амьдралтай амьд биет гэж тогтоосон байна. Нэгдүгээрт чулуу амьсгалдаг. Хоёрдугаарт чулуу бүр зүрхтэй.  Нэг удаагийн зүрхний цохилт нь нэг хоног үргэлжилдэг гэнэ. Мөн чулуу “амьсгалдаг” Нэг удаа “амьсгаа авах” нь гурваас 14 хоног үргэлжилдэг аж. Түүнээс гадна эрдэмтэд чулууг судлах явцдаа тэд бууриа сэлгэн хөдөлдөг болохыг ч тогтоожээ. Тухайлбал, ажиглалтанд аваад байсан нэг чулуу л гэхэд хоёр долоо хоогийн дотор 2,5 метр зайг бие даан туулсан гэнэ.

                                              ЭЭЛТЭЙ ЧУЛУУНУУД

 Чулуу бүр өөрийн “ид шидтэй” бас утга санааг илэрхийлдэг юм байна.

Ягаан кварц л гэхэд хүний зөн билгийг хөгжүүлэхэд тустай байдаг.

Тэгвэл кварцийн нэг төрөл болох мууран нүд хэмээх чулуу муу зүйлээс хамгаалж, дайснаа дарахад тань тусална.

Маргад эрдэнийн чулуу худал үгэнд маш дургүй. Худал хуурмаг үгээр хоол хийж, мөн үзэн ядах сэтгэлийг тээж явдаг хүн маргад эрдэнийн эзэн болбол энэ чулуу гандаж өнгөө алддаг гэнэ.

Тэгвэл номин чулуу онцгой эрч хүчтэй. Эрт дээр үеэс номин чулуу эрх мэдэл өгдөг гэж үзсээр ирсэн. Мөн номинг ариун гэгээн чулуу гэдэг.

Ногоолин чулууг хүүхдүүдийн сахиус гэж үздэг. Хүүхэддээ энэ чулууг зүүж өгвөл элдэв өвчин, уйтгар гунигаас хамгаална.

Молор эрдэнийг мөрөөдөмтгий хүмүүсийн чулуу гэж нэрлэдэг. Энэ чулуу нь хүний ургуулан бодох төсөөллийг хүчтэй болгож мөрөөдлийн ертөнцөд хүргэдэг.

Сарны чулуу эмэгтэйлиг, зөөлөн, уян налархай зан чанарыг илэрхийлдэг.

 Харин таны нөхөр юм уу эсвэл эхнэр тань хардамтгай зантай бол барын нүд хэмээх чулууг зүүж өгөөрэй. Хань тань энэ муу зуршлаасаа салах болно.

Och.mn