Шинэ байранд орохдоо чимээ гаргаж, цай чанах бэлгэдлийг заавал хийгээрэй
2021 оны 10 сарын 24
 100_59873894d6a3fe9f9950ed20c08d0f909ee55053_700x700

Шинэ байранд нүүж орохдоо  хамгийн сайн өдрийг сонгож, 9:00-11:00 цагийн хооронд нүүж орох ёстой юм байна.
Эхлээд орохдоо ор юмуу ямар нэгэн томоохон тавилгаа нүүж орсны бэлэг тэмдэг болгон эхлэн оруулдаг бөгөөд дараа нь хөгжим асааж чимээ гаргах, цай чанах, цонхоо онгойлгож агаар солих үйлдлүүдийг хийх ёстой аж. Тухайлбал, цай чанаж гэр бүлийн гишүүддээ аяглаж, тавгийн идээ засдаг уламжлалтай. Эдгээр үйлдэл нь  шинэ байрандаа заавал хонох шаардлагатай нөхцлийг орлож өгөх юм. Энэ үйлдлийг хийсний дараа бусад эд хогшил, тавилгаа зөөхдөө яарахгүй байж болох гэнэ. Ёс заншлыг цаг хугацаа алдахгүйгээр мөрдөж, гүйцэлдүүлж чадвал танай гэр бүл шинэ байрандаа эрүүл саруул, тайван амгалан амьдарна гэсэн бэлэгдэл юм.

Х.ОЧ-ЭРДЭНЭ