Түрээсийн орон сууцны журам урьдчилсан байдлаар бэлэн болжээ
2016 оны 2 сарын 17

Засгийн газраас өнгөрөгч сард Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж, орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг баталсан.

Энэ хүрээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмыг Барилга хот байгуулалтын яам урьдчилсан байдлаар бэлэн болгоод байна. Эхний ээлжинд төрийн өмчит 900 гаруй орон сууцийг тус хөтөлбөрт хамруулаар тусгажээ. Түрээсийн хувьд Улаанбаатар хотод м.кв нь 6500 төгрөг, харин хөдөө орон нутагт 4500 төгрөгийн үнэ ханштай байх юм. Энэ нь дунджаар үнийн хувьд сард Улаанбаатар хотод 200-280 мянган төгрөг, хөдөө орон нутагт 140-230 мянган төгрөг байх ажээ.

Эхний ээлжинд төрийн өмчит 900 гаруй орон сууцийг тус хөтөлбөрт хамруулахаар тусгажээ.

Барилга хот байгуулалтын яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Батболд “Нийт төрийн өмчит орон сууцны 500 гаруй нь хөдөө орон нутагт үлдсэн 400 шахам нь нийслэлд байна. Энэ жилийн хувьд 920 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар болсон. Журамд 30-50 ам метр бүхий 1-2 өрөө байрыг түрээсийн орон сууцанд хамруулна гэж заасан. Шаардлагын хувьд 21 нас хүрсэн тогтмол орлоготой, нийгмийн даатгалд хамрагддаг, тухайн орон нутагтаа таван жил суурьшсан байх ёстой гэж тусгасан” гэв.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 2016 он хүртэл жил бүр 1000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулахаар тусгасан байдаг. Тэгвэл 2017-2020 он хүртэл жил бүр 2000 айлыг түрээсийн орон сууцанд хамруулах ажээ.

Түрээсийн хувьд Улаанбаатар хотод м.кв нь 6500 төгрөг, харин хөдөө орон нутагт 4500 төгрөгийн үнэ ханштай байх

БХБЯ “Түрээсийн орон сууц”-ны журмыг баталчихвал уг хөтөлбөр 2016 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, шалгуур үзүүлэлтүүдийг хангасан хүмүүс хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм.

Х.ЭНЭРЭЛ