Энэ долоо хоногт ихэнх нутгаар 23-28 градус дулаан байна
2016 оны 5 сарын 16

2016-05-16-Мэдээ мэдээлэл

-СЭРЭМЖЛҮҮЛЭГ-

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурай, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ИХЭНХ НУТГААР 23-28 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

Энэ сарын 17-нд буюу мягмар гаригт баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, 19-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд зарим газраар секундэд 14-16 метр, 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18,19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 19-нд нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

-УЛААНБААТАРТ ӨНӨӨДӨР 21 ГРАДУС ДУЛААН БАЙНА-

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 12-17 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.