Дэмжиж болохоор хүн №2
2016 оны 6 сарын 7

13346739_946488932130717_5634348970817666106_nМиний мэдэх Дорждугарын Гантулга
Одоогоос гурван жилийн өмнө Д. Гантулга гэх үе тэнгийн залуу нэгэн найзаар минь дамжуулж уулзах хүсэлт илгээсэн юм. Нүүр дүүрэн инэмсэглэсэн, дуу хоолойны өнгө нь тогтчихсон хэзээний улс төрч гэмээр дүр төрхийг бүрдүүлж чадсан залуу намайг угтаж авав. Түүнийг Ардын намын гишүүн гэдгийг сонсоод төдийлөн таатай хүлээж аваагүй ч аравхан минутын дараа түүний хэлсэн үг миний бодлыг өөрчилж чадсан юм. “Салбар бүрт ажиллаж, хөдөлмөрлөж яваа залуус бид тус тусдаа биш харин нэгэн сэтгэлийн үзүүрээр нэгдэж, эх орныхоо төлөө залуу үеийн дуу хоолой болон гарч, ихийг хийж бүтээх ёстой энэ бол бидний үүрэг гэж тэр хэлсэн юм”. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг нам дагасан залуу бүр цүнх барьж гүйдэггүй гэдгийг би түүнээс олж харсан. Дорждугарын Гантулга Хэнтий аймгийн Мөрөн суманд өнөр өтгөн гэр бүлээс төрж өссөн бөгөөд Өндөрхаан хотын 4-р сургуулийг амжилттай дүүргэж их хотыг зорьсон гэдэг. Тэрээр хүсэл мөрөөдлөө биелүүлэж, зөвхөн өөрийн төлөө бус үе тэнгийн залуучуудын итгэл найдварыг дааж тэдний дуу хоолой болохын тулд сурч мэдэх гэсэн чин хүсэл нь түүний өнөөдрийг хүртэл хийж бүтээж ирсэн бүхнээс нь харагддаг. Түүнд мөнгө байхгүй, түүнд албан тушаалтай ах эгч хамаатан садан ч байхгүй гэвч тэр өнөөдрийн Ардын намын шинэ үеийн төлөөлөл болон гарч ирэхдээ үнэнч найз нөхөд, залуу үеийн дуу хоолойг хүргэх гэсэн итгэл үнэмшил, хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж чадсанаараа тэднийхээ төлөө хийж бүтээсэн олон сайхан санаачлага, ажлын хариуд Хэнтий нутагтаа хамгийн залуу нэр дэвшигчээр сонгогдлоо. Д.Гантулга нэр дэвшихийн тулд элдэв цуу яриа дэгдээж явсангүй, элдэв ах нарын цүнх барьж гүйсэнгүй харин мянга мянган залуучуудад ирээдүйдээ итгэлтэй, мэргэжилдээ үнэнч байх талаар зааж, сургаж бүхий л шатны хүүхдийн байгууллагуудад ажиллаж явсан. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй болохоор залуу үе бидэнд тулгамдаж буй бүхий л асуудлыг гаднаас бус дотроос нь харж залуу үеийнхээ эрүүл дуу дуу хоолой болж чадна гэдэгт итгэлтэй байна. Бага наснаасаа эхлэн Монголын Лектор төвийн багш, Хүүхэд, Залуучуудын оролцоог дэмжих “Хөгжлий Түүчээ” сангийн тэргүүн , Удирдлагын Соёмбо дээд сургуулийн багш, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж сурч боловсрох, хийж бүтээх хүсэлтэй мянга мянган залуусын дуу хоолой болж тэдэндээ тус дэмтэй явааг харахад сайхан түүхтэй намд сайхан ирээдүйг цоглоож чадах залуу үе орж ирсэнд баярлаж явдаг юм. Түүнд алдаа бас бий…Тэр залуу хүн! Ард түмний итгэл алдаж түүхэнд сайн, муу хэлүүлсэн асар том намын ирээдүй болох хүнд ачааг тэрээр зориг шулуудан үүрч яваа. Түүх бол түүх! Өнгөрснөө бүү мартаарай найз минь! Ардын намыг ард түмэн шүүмжилж байна гэхдээ түүхийг нь биш дотор нь байгаа хүмүүсийг нь юм шүү! Ардын намын түүхийн сайхан хуудсыг нь сэргээж, хорсож бус хийхийн төлөө, алдааг нь засаж явахын төлөө хичээх цөөхөн хүмүүсийг нэг бол шинэ залуу улс төрч Д. Гантулга гэж олон мянган залуус итгэж байна. Итгэлийг бүү алдаарай! Дэлхийн талыг эзэлсэн агуу их удирдагчийг төрүүлсэн Хэнтий нутгийн хүү чамайг залуу үе бидний дуу хоолой, итгэл найдвар болж намдаа бус ард түмэндээ үнэнч байж Хэнтий нутаг цаашлаад Монголын ирээдүйд түшиг тулгуур болох жинхэнэ төрийн түшээдийн нэг болоосой гэж ерөөе! БУРХАН ХАЛДУН УУЛЫН БУЯН ЗАЯА ТҮШИХ БОЛТУГАЙ!!!
Дашбалбарын Индра