“МАГНАЙ ТРЕЙД”-тэй хамт ИЛҮҮ ХОЛ ЯВЦГААЯ
2020 оны 7 сарын 24

#MAGNAI_TRADE-тэй хамт ИЛҮҮ ХОЛ ЯВЦГААЯ
Бид Танд дэлхийд алдартай, чанараараа шалгарсан брэндүүдийн тос тосолгооны бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Та “Mагнай Трейд”-н ШТС-үүдээс #Caltex, #Felix, #Leon, #Hyundai Xteer, #Gazprom брэндийн тоснуудыг бүх төрлийн савалгаатайгаар худалдан авах боломжтой.
Хөдөлгүүрийн тос ямар үүрэгтэй вэ?
1. Автомашины хөдөлгүүрийг элэгдлээс дээд зэргээр хамгаалж, шатахуун зарцуулалтыг багасгана
2. Битүүмжийг хангах-Поршин, цлиндерийн хоорондын зай завсрыг багасгаж, энергийн алдагдлыг арилгана.
3. Хөргөх-Харьцалтын гадаргууг хөргөнө.
4. Хөдөлгүүрийн эл ангийг цэвэрлэх-Харилцан үрэлдэж байгаа эд ангиудын завсар үүсэх хог, тортогийг уусгаж элэгдлийн улмаас үүссэн үртэс зэрэг бохирдлыг угааж цэвэрлэнэ.
5. Зэврэлтээс хамгаалах-Шатсан түлшнээс үүссэн химийн зарим хэсэг бүсний завсараар тосны тэвш рүү нэвтэрч, халуун тостой урвалд орж хүчил үүсгэдэг ба эд ангийг зэврүүлдэг. Энэ хүчлийн үйлчлэлийг саармагжуулж, зэврэлтээс хамгаалах үндсэн үүрэгтэй.
#Маскаа зүүж, гараа угааж, дархлаагаа дэмжин эрсдэлээс сэргийлье.