Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн онцлох ишлэл
2020 оны 6 сарын 30

 

Ерөнхийлөгчийн УИХ-ын чуулганы нээлтэд хэлсэн онцлох ишлэлийг хүргэж байна.

Өмнөх парламентийн гишүүд:

– ЖДҮ-ийн нэн хөнгөлөлттэй зээлийг олноороо авсан
– хүний амь хөнөөсөн
– хүчин хийсэн
– улсын сангийн мөнгийг
– газрын баялагтай лицензийг өөрсдөдөө хууль зөрчин олгосон гэх мэт асар олон гэмт хэрэг, ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон

Өнгөрсөн хугацаанд:

-УИХ-ын 27 гишүүн хамаарал бүхий компаниараа дамжуулан 1170 тендерийг авсан нь тогтоогдсон.

-2004, 2008, 2012, 2016 оны УИХ-д сонгогдсон 42 гишүүн нэг буюу түүнээс дээш тусгай зөвшөөрлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан эзэмшдэг болон эзэмшиж байгаад бусдад шилжүүлжээ

– Өмнөх парламентад 18 гишүүн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй байлаа

-Гишүүдэд хамаарах тусгай зөвшөөрлийн тоо нь 230. Дунджаар нэг гишүүнд 5.3 тусгай зөвшөөрөл ногдож байгаа нь аж ахуйн нэгжид ногдох улсын дунджаас 3.5 дахин их байна

Өнөөдрийн их хуралд

-УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн Ерөнхий хороо тэдэнд нэр дэвших үнэмлэх олгож, 6 нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаа өрнүүлж яваад, шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан хоригдлоо.

– Сонгуулийн Ерөнхий хороо үүнд ямар ч тайлбар, үйлдэл хийсэнгүй. Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлага нэн даруй огцрох шаардлагатай.

-УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, 62 суудал авч олонхыг бүрдүүлж байгаа Монгол Ардын намаас сонгогдсон гишүүд өнгөрсөн 4 жил, ирэх дөрвөн жил нийтдээ 8 жил засаглаж байна. Та бүхэнд одоо шалтаг тоочих, өмнөх эрх баригчид руугаа бүх бурууг чихэх, хариуцлагаас зайлсхийх эрх байхгүй боллоо.

Ардчилсан намын тухайд:
• 2008 оны сонгуулиар Ардчилсан нам сонгогчдын 40.4%
• 2012 онд 35.3%
• 2016 онд 33.6%
• 2020 онд 24.5 хувийн дэмжлэг хүлээжээ.
АН намаа шинэчилсэн шиг шинэчлэхгүй, бүлэглэлийн эрхшээлд байсаар байвал улс төрийн тавцангаас арчигдахын тэмдэг юм

Сонгуулийн тогтолцооны тухайд:

– Энэ сонгуулийн үр дүнгээр сонгогчдын 54 хувийн дэмжлэгийг хүлээсэн нам, эвслүүдийн оролцоо гээгдэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал, сөрөг хүчин олигтой ажиллаагүйн харгай гэж үзэхээс өөр арга алга.
-Ардчилсан нам, бусад нам эвсэл, бие даагч нарыг өөрийн эвсэлдээ урьж оруулан, энэхүү сонгуульд оролцсон бол дор хаяж нийт сонгогчдын саналын 54 хувийг нэгтгэж, өнөөдөр УИХ-д олонх болох боломж байсан юм.
-Монгол Ардын нам хоёр сонгууль дараалан сонгогчдын 44 орчим хувийн дэмжлэг хүлээсэн хэрнээ парламентад үнэмлэхүй олонхын суудлыг эзэлж байна. Энэ бол системийн гажуудал юм. Сонгуулийн гажуу системийн ачаар олонх биш олонхын засаглалыг үүсгэж байгаа нь шийдвэр гаргалтад гажуудал үүсгэх, иргэдийн бухимдал эргэлзээг төрүүлэх үндсэн нөхцөл болж байгааг анхаарах ёстой.

Хууль тогтоох дээд байгууллагад нэр дэвшигчдийн шалгуур, босгыг өндөрсгөхгүй бол:

-УИХ нь өөрөө хууль зөрчигчдийн
– Уул уурхайн их хэмжээний мөнгөөр сонгогчдын саналыг худалдан авагчид
– Цагаан захтай гэмт хэрэгтнүүдийн хоргодох байр болох эрсдэл байна.

Иргэд итгэлийг нь хөсөрдүүлэхгүй гэж үзсэн хүмүүсээ сонголоо. Та бүхэн үнэнчээр ажиллана гэж найдаж байна. Та бүхнийг зоригтой шийдвэрүүд хүлээж байна. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын ард түмэн дэвжин дээшилж, иргэдийн амьдрал цэцэглэн хөгжих болтугай.

.