Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2020 он дуустал сунгалаа
2020 оны 8 сарын 12

Монгол банкнаас иргэдийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 2020 оны аравхоёрдугаар сарыг дуустал сунгах болсноо зарлалаа.

Коронавируст цар тахлаас шалтгаалсан нөхцөл байдал, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд буурсантай холбоотойгоор ийнхүү хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг сунгаж байгаа аж.

“Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын булмаар эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж хугацааг сунгах арга хэмжээг 2020 оныг дуустал хэрэгжүүлэх шийдвэргаргалаа. Энэ ажлын хүрээнд нийт 76 мянга орчим хэрэглэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлд өөрчлөлт орсон байна. Цар тахалтай холбоотойгоор зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг ханган, эдйн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болно гэж үзлээ” гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ярилаа.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголбанкнаас хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах шийд гарч байсан юм.

Х.ОЧ