“Хүүхдийнхээ РД-ыг хуурамч 141072 дугаарт бүртгүүлж болохгүй”
2020 оны 9 сарын 22

Хүүхдийн 1072 хувьцааны ногдол ашгийг ebarimt аппликейшн ашиглан авах боломжтой гэсэн мэдээллийг ашиглан иргэдийг хуурч, залилан мэхлэх оролдлого гарч байгааг албаныхан анхаарууллаа.

Цахим сүлжээнд “1072 хувьцааны данс нээлгээгүй хүмүүс болон дансаа нээлгэсэн боловч арилжааны банкны дансны дугаараа өгч амжаагүй хүмүүс ebarimt ашиглан ногдол ашгийн мөнгөө авах боломжтой. Харин хүүхдийн 1072 хувьцааг 141072 дугаарт регистрийн дугаараа бичиж, зай аваад хүүхдийн мөнгө авдаг дансыг нь бичиж бүртгүүлнэ” гэх мэт худал хуурмаг зар, мэдээлэл олноор цацагдаж байна.

Энэ талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс албан ёсоор мэдээлэхдээ “Иргэн таны хүүхэд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн бол ebarimt аппликейшн ашиглах болон ebarimt.mn сайтад хандан шинээр бүртгэл үүсгэхэд хүүхдийн регистрийн дугаараар бүртгэл үүсгэхэд ebarimt системээс автоматаар тухайн хүүхдийн мөнгөний дансыг санал болгоно. Эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд тийм гэсэн товчлуурыг дарснаар баталгаажиж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны ногдол ашгийн мөнгө хүүхдийн данс руу орно.

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 158989 тусгай дугаар руу регистрийн дугаар /РД/-аа (эхний хоёр үсгийг латинаар бичнэ) илгээхэд танд байгаа хувьцааны хэмжээ болон үнэт цаасны данс нээлгэсэн компанийн нэр, холбогдох утасны дугаар ирнэ. Энэ дагуу тухайн үнэт цаасны компани руу холбогдоод лавлах боломжтой.