АН: Нийтийн тээврийг нийтээр нь үнэгүй болгоно
2020 оны 9 сарын 10

“Ардчиллын төлөөх намуудын нэгдэл” нэр дэвшигчдээ танилцууллаа. АН, МАХН, ШИНЭ нам хамтарч орон нутгийн сонгуульд оролцож байна. Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа:

-Нийтийн тээвэр, баян ядуугийн ялгаанд анхаарлаа хандуулна. Хотын түгжрэл дээд түвшинд хүрсэн байгаа. Нийтийн тээвэрт шинэчлэл хийнэ. Жишээлбэл, олон улсын жишгээр нийтийн тээврийг нийтээр нь үнэгүй болгоно. Энэ бол түгжрэлийг бууруулах гарц.  Аюулгүй байдалд анхаарч, технологийн үйлчилгээг ашиглаж Улаанбаатар хотыг хөгжүүлнэ. Энэ талаар АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа гэлээ.

Х.ОЧ