БНХАУ-ын гадаад хэргийн сайд манай улсад айлчилна
2020 оны 9 сарын 14

БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт ОХУ-д болох ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын зөвлөлдөх уулзалтад оролцсоныхоо дараа Монгол, Казахстан, Киргизистан улсуудад айлчлахаар болжээ. Энэ талаар өчигдөр Бээжин хотод болсон тус яамны хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Айлчлалын үеэр Ван И төр засгийн удирдагчидтай нь уулзаж, уламжлалт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Covid-19 тахлын эсрэг хамтран тэмцэх зэрэг асуудлаар ярилцахын зэрэгцээ  Ерөнхийлөгчийн амласан 30 мянган хонийг хэрхэн авах талаар ярилцах аж.

БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айчлал есдүгээр сарын 10-наас 16-ны өдрүүдэд үргэлжлэх юм.