Ц.Элбэгдорж: Монгол хэл, бичиггүй бол монгол хүн байх боломжгүй
2020 оны 9 сарын 16

БНХАУ-ын ӨМӨЗО-ны сурагчдыг эх хэлээрээ сурах боломжийг хязгаарласныг эсэргүүцэж буй Өвөрмонголчуудын тэмцлийг ар монголчууд ч дэмжиж байгаагаа мэдэгдсээр байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж буйтай холбогдуулан иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ын төлөөллүүд, Монголын бурхан шашны сүм хийд, лам хувраг, сүсэгтний холбооноос БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-д хандан өргөх бичиг мэдүүлж, хэдэнтээ тайван жагсаал зохион байгуулcан.

Энэхүү явдалтай холбогдуулан  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, Монгол хэл, бичгээ сурах эрхээ Монгол хүн эдлэе л гэж байгаа. Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хэн ч хөндөөгүй. Бас юун нүүрс, юань вэ? Үндэсний хэл бичгээ сурах эрхээ хасуулахыг нэг ч Монгол хүн тэвчихгүй. Энэ бол монгол хүний амин чухал эрх ашиг. Монгол хүнийг Монгол нутаг дээр нь доош хийхийг бас тэвчихгүй. Си дарга нь ийм үйлдлийг хараад юу гэх бол? Миний хувьд бол – Persona Non Grata” хэмээн  жиргэжээ.