Гадаадын иргэн манай улсад кино зураг авалт хийвэл төлбөр төлнө
2020 оны 10 сарын 8

2020-10-08-Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Кинр урлагийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.  Уг хуулийн төсөл кино урлагийг дэмжиж, кино урлагаар өв соёлоо таниулахад чиглэсэн байна. Гадаадын иргэд манай улсын газар нутагт кино зураг авалт хийвэл зөвшөөрөл авч, төлбөр төлөх талаар төсөлд тусгажээ. Харин Монгол Улсын иргэн кино зураг авалт хийхэд зөвшөөрөл авах шаардлагагүй гэнэ.

Мөн садар самууныг сурталчилсан “+18” киног хууль эрхзүйн зохицуулалт хийхээр тусгажээ.   УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:

-Киноныхон орлогогүй байна гэж байна. Аймгуудын Хөгжимт драмын театрыг кино театр болгоё. Аймаг бүрт Хөгжимт драмын театр гэж хүн ордоггүй газар байна. Энэ хуулиа татаад, Хөгжимт драмын театрыг кино театр болгож засч, оруулж ирэх горимын санал гаргаж байна.

Соёлын сайд Х.Чулуун:

-Аймгийн хөгжимт драмын театр зөвхөн тоглолт хийдэг биш кино театртай холбоотой байх талаар ирэх жилийн төсөвт санал болгосон байгаа. Манайд нийтдээ 900 кино студи байдаг.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Х.ИНДРА