Нийслэлд МАН засаглана
2020 оны 10 сарын 16

Нийслэлд МАН засаглана
 Орон даяар аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг сонгох санал хураалт өчигдөр боллоо.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулаад байна. Харин мөнхийн улаан тойрог гэгддэг Говь-Алтай болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймгуудад сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам ялалт байгуулжээ.

Харин нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийн 45 мандатын 34-ыг МАН-аас нэр дэвшигчид, найм нь Ардчилсан нам, гурав нь ХҮН-аас нэр дэвшигчид сонгогдсон байна. Ингэснээр нийслэлд МАН засаглалын эрхийг гартаа авч байна.

Нийслэлийн Сонгуулийн хорооноос урьдчилсан байдлаар танилцуулсан, дүүргүүдэд авсан улс төрийн намуудын мандатын тоог хүснэгтээр харуулж байна.