Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2020 оны 10 сарын 15

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр явагдаж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд сонгуулийн санал хураах өдрийг бүх нийтээр амрах өдөр хэмээн заасан байдаг.

Тиймээс энэ өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.