Хан-Уулд Ж.Алдаржавхлан хамгийн олон санал авчээ
2020 оны 10 сарын 16

Сонгуулийн ерөнхий хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүн мэдээг урьдчилсан байдлаар нэгтгэн, өөрийн албан ёсны сайтад байршуулж эхэллээ.

Нийслэлийн Хан-Уул, Багахангай, Багануур дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн мэдээ нэгтгэгдэж дууссаныг СЕХ-ны цахим хуудаст нийтлэгдсэнээр танилцуулъя.


Нийслэлийн ИТХ-ын 18-р тойрог болох Хан-Уул дүүрэг зургаан мандаттай. Тус дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн Ж.Алдаржавхлан 9907 санал авч, 55.3 хувийн саналаар тэргүүлжээ.

Нийслэлийн ИТХ-ын 22 дугаар тойрог болох Багахангай дүүрэг нэг мандаттай. Тус дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр 1205 санал буюу 58.21 хувийн саналаар ялжээ.

Нийслэлийн ИТХ-ын 21 дүгээр тойрог болох Багануур дүүрэг хоёр мандаттай. Багануур дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн 5,482 санал буюу 58.93%, МАН-аас нэр дэвшигч Т.Отгонболд 5,193 санал буюу 55.82% санал авч, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох болзол хангажээ.