Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН гишүүнчлэлээ сэргээж, Хотын дарга томилогдсон долоо хоног
2020 оны 10 сарын 24

2020-10-24

Орон нутгийн сонгууль дагасан шийдвэрүүдтэй долоо хоног өнгөрч байна. Өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан хуралдаж, УИХ-ын гишүүнээр сонгогдож, тангаргаа өргөсөн Д.Сумъяабазарыг хотын дарга болгох шийдэлд хүрэв. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Монгол Улсын экс Ерөнхийлөгч Монгол Улсын дөрөв дэх  Ц. Элбэгдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдоод хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан. Харин тэрбээр АН-ын гишүүнчлэлээ дахин сэргээсэн байна.

АН-ын гишүүн Ц.Элбэгдорж:

-Монгол Улсын иргэн байх хамгийн өндөр албан тушаал. АН үнэт зүйлтэй. Тиймээс би АН-ын гишүүнчлэлээ өнөөдөр сэргээж байна гэлээ.

-Та АН-д ямар байр суурьтай ажиллах вэ?

-Гишүүний хувьд намынхаа ажилд оролцоно. Одоо жирийн иргэний журмаар намынхаа, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байгаа. Би хүмүүсийн үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг. Сайн ажиллах ёстой гэж бодож байна.

Хотын даргаар Д.Сумъяабазарыг томилохыг дэмжлээ

НИТХ-ын анхдугаар хуралдаанаар Хотын даргыг томилох эсэх асуудлыг хэлэлцэв. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг Хотын даргад нэр дэвшүүлсэн саналыг хэлэлцэж 71.1 хувийн саналаар дэмжлээ.

Уг саналыг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьж, Ерөнхий сайд батламжлах юм.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
  • 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
  • 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
  • 2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

ШАГНАЛ

  • 1996 онд Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
  • 2006 онд Монгол улсын аварга цол
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ

Англи, Орос

 

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намын гишүүнчлэлээ сэргээлээ

Долоо хоногийн пүрэв гарагт Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчөөр сонгогдоод хуулийн дагуу намын гишүүнчлэлээсээ түдгэлзээд байсан. Харин өнгөрөгч долоо хоногт ийнхүү АН-ын гишүүнчлэлээ дахин сэргээлээ. Тэрбээр энэ үеэрээ “Гишүүний хувьд намынхаа ажилд оролцоно. Одоо жирийн иргэний журмаар намынхаа, улс орныхоо үйл ажиллагаанд идэвхтэй оролцоод явж байгаа” хэмээн мэдэгдсэн юм.

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр гарлаа

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, “Алтжин групп”-ын Ерөнхий захирал Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын 14 хоногт хянан хэлэлцлээ.

1. Шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг бусадтай бүлэглэн Төрийн банкинд 51,596,943,659.3 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

2. Шүүгдэгч Ш.Батхүү нь “Жаст групп”-ын Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэт” ХХК-ийн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнуудтай бүлэглэж хувьдаа давуу байдал бий болгох зорилгоор гэмт хэргийг зохион байгуулж, урьдчилан үгсэн тохирч “Стандарт” банктай хуурамч зээлийн гэрээ байгуулж их хэмжээний зээл авч, Лондоны арбитрын шүүхийн шийдвэрээр их хэмжээний хохирлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
– Хадгаламж банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Монгол банкнаас олгох баталгааг гаргах зөвшөөрөлгүй атлаа хуурамчаар банкны баталгаа гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
– Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
– Хуурч, бодит байдлыг нууж бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилж “Шунхлай групп”-д их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас Ш.Батхүүд

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/ 2 жилийн , мөн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн , /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/ 23.22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах/ 2 жилийн, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар / Мөнгө угаах/ 1 жилийн хорих ялаар шийтгэхээр ялын саналыг шүүхэд гаргажээ. Шүүх прокуророос гаргасан ялын саналыг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Батхүүгийн биечлэн эдлэх ялыг 8 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоон шийдвэрлэжээ.

3. Шүүгдэгч Ч.Ганзориг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлаар, шүүгдэгч Б.Мөнхжаргал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хуулийн хэлтсийн даргаар, шүүгдэгч Г.Амарбат “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Ш.Батхүүд давуу байдал бий болгох зорилгоор дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ. Шүүх гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Ш.Батхүүгээс Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар нийт 140,011,117,267 төгрөгийг гаргуулж хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн байна.

                                                                                                                                                     Х.ОЧ