УОК: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл сунгалаа
2020 оны 10 сарын 26

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар энэ сарын 31-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах асуудлыг хэлэлцжээ. Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл буюу он дуустал сунгах шийдвэрлэсэн байна.

Улсын онцгой комисс шийдвэрээ Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах юм.

Х.ОЧ