“Титэм үг”номыг Эрдэнэт үйлдвэрт “ШАХАЖ” 25 сая төгрөг авчээ
2020 оны 11 сарын 3

Н.Баганбандийн итгэлт хүн Х.Бадамсүрэн Эрдэнэт үйлдвэрийн мөнгөөр ёстой л нэг тоглох шиг болж, хууль журам зөрчин байж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хүртэл төлүүлээд амжсан байгаа юм.

Харин өнөөдөр Н.Багабандийн зохиосон “Титэм үг-4” гэх номыг Эрдэнэт үйлдвэрт шахаж байсныг нотлох баримт ил боллоо.

Тодруулбал, экс ерөнхийлөгчийн бичсэн “Титэм үг-4” номоос 1000 ширхгийг 2020 оны  зургадугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-т нийлүүлжээ.

Ингэхдээ  “Титэм үг-4” номыг нэг бүрийг нь 25,000 төгрөгөөр тооцож, нийт 25,000,000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас гаргуулан авчээ.