“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд томилолтод 1 тэрбум 655 сая гаруй төгрөг зарцуулжээ
2020 оны 11 сарын 4

   “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой ноцтой баримтууд ил болсоор л байна. Эрдэнэтийн удирдлагууд 2019 онд томилолтын зардалд 1 тэрбум 655 сая гаруй төгрөг зарцуулсан байна. Мөн сонин, сэтгүүл, захиалгад 618 сая, хүлээн авалтын зардалд 557 сая 349 сая 298 төгрөг, зар сурталчилгааны зардалд 1 тэрбум 221 сая гаруй төгрөг зарцуулжээ.

Ил болсон баримт нь л энэ. Өнгөрсөн хугацаанд ил гарсан баримтыг дахин сануулъя.

  • “Эрдэнэт үйлдвэр” Орхон аймагтай 2 тэрбум, “Булган Инноваци” ТББ-тай 700 сая төгрөгөөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • Ерөнхийлөгч асан Н.Багабандийн “ТИТЭМ ҮГ-4” номыг 25 сая төгрөгөөр худалдан авсан.
  •  5 сая төгрөгөөр “Эрхэм төрийн ёс хүнд, эевэрүү хүний жудаг их” номыг худалдан авсан.
  • Монголын хүүхэд залуучуудын хөгжлийн сан ТББ-тай 200 сая төгрөгөөр хамтран ажиллах гэрээ байгуулсан.
  • “Эрдэнэт үйлдвэр” нь Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлтэй бөгөөд тус зөвлөлийн гишүүдийн татвар хэмээн 99 сая төгрөг гаргасан.
  • 440 сая төгрөгөөр LEXUS-570 автомашин худалдан авсан байна. Ингээд машиндаа 8 сая 415 мянган төгрөгөөр хамгаалалтын хуулга наалгасан.
  •  “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойн арга хэмжээний үеэр Италийн FOSRL компаниар  27 сая 727 мянган төгрөгөөр брэндинг хийлгэсэн.
  • “НЭПКО” ХХК-иас 9 сая 250 мянган төгрөгөөр ном худалдан авсан.
  • “Эрдэнэт” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн охин Б.Буянжаргалын сургалтын төлбөр болох 102.385.101 төгрөг 24 мөнгийг “Эрдэнэт Үйлдвэр”-ээс Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн.
  • “Эрдэнэт” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр “Эмчилгээний зардал” гэж 219.063.796 төгрөгийг үйлдвэрээс гаргуулан авсан.
  • “Эрдэнэт” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөртөө массажны сандал 52 сая төгрөгөөр авсан.
  • Х.Бадамсүрэн 8 сая 300 мянган төгрөгөөр мөнгөн аяганы урьдчилгаа төлбөр төлсөн баримтууд одоогоор ил болоод байгаа билээ.