Монголбанк өнгөрсөн сард 2.1 тонн үнэт металл худалдаж авчээ
2020 оны 11 сарын 5

Монголбанк энэ оны аравдугаар сард 2.1 тн үнэт металл худалдан авснаар энэ онд худалдан авсан нийт үнэт металл 19.2 тн болсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 6.3 тонноор өссөн үзүүлэлт юм.

Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тн үнэт металлын 17.5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

Аравдугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг, Баянхонгор аймаг дахь салбар 114.6 кг, он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.6 тн үнэт металл худалдан авчээ. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ өнгөрсөн сард 174,145.46 төгрөг байв.

Эх сурвалж: МОНГОЛБАНК