АНУ-ын сонгууль: Байден түүхэн дэх хамгийн их санал авчээ
2020 оны 11 сарын 5

АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Жозеф Байден тус улсын түүхэн дэх хамгийн их сонгогчдын санал авсан талаар CNBC мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, улс төрчийн авсан санал 2008 онд Барак Обамагийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна. Улаанбаатарын цагаар 11 дүгээр сарын тавны 08:45 цагийн байдлаар, Байдены төлөө санал өгсөн сонгогчийн тоо 71 543 115 болжээ.

 

АНУ-д болсон бүх нийтийн сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден төлөөлөн сонгогчийн 264 санал, Трамп 214 санал аваад байна.  Аль нэг нь ялалт байгуулахад 270 төлөөлөгчийн санал шаардлагатай юм.