“Эрдэнэт” үйлдвэр гурван тонн согтууруулах ундаа худалдан авах тендер зарлажээ
2020 оны 11 сарын 7

“Эрдэнэт үйлдвэр” ТӨХК их хэмжээний архи согтууруулах ундаа худалдан авах тендер зарлажээ. Тодруулбал, ЭҮХХК202012045 дугаартай тендерийг өнгөрсөн сарын 16-нд www.tender.gov.mn сайтад зарласан байна.

Тендерийн зард “Эрдэнэт үйлдвэр ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Шилэн савлагаатай ундаа нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна” гэжээ.

   Хавсралт материалыг үзвэл нийт 205 сая төгрөгт 4746 ширхэг буюу 3 тонн орчим согтууруулах ундаа захиалжээ.