Сайд нар ирэх онд хэдэн төгрөг зарцуулах эрхтэй вэ?
2020 оны 11 сарын 16

Сайд нар ирэх онд хэдэн төгрөг захиран зарцуулах эрхтэй вэ?
УИХ-ын чуулганы УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг баталлаа.

Ирэх онд төсвийн ерөнхийлөн захирагч нар дараах төсвийг захиран зарцуулах юм. Үүнд:

  • УИХ-ын дарга 5 тэрбум
  • Ерөнхий сайд 172.2 тэрбум
  • Шадар сайд 482.2 тэрбум
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 96.7 сая
  • Гадаад харилцааны сайд 101.1 тэрбум
  • Сангийн сайд 3.2 их наяд
  • Байгаль орчин аялал жуулчлалын сайд 163.3 тэрбум
  • Хууль зүй дотоод хэргийн сайд 630.1 тэрбум
  • Барилга хот байгуулалтын сайд 206.7 тэрбум
  • Батлан хамгаалахын сайд 283.3 тэрбум
  • Зам тээвэр хөгжлийн сайд 239.3 тэрбум
  • Боловсрол соял шинжлэх ухааны сайд 1.7 их наяд
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд 40.1 тэрбум
  • Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 187.1 тэрбум
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 2.2 их наяд
  • Эрүүл мэндийн сайд 747.7 тэрбум
  • Эрчим хүчний сайд 68.7 тэрбум
  • Соёлын сайд 139.3 тэрбум

Och.mn