Баянзүрх дүүргийн удирдлагууд нөөцийн мах борлуулж байгаа цэгүүд дээр ажиллалаа
2020 оны 11 сарын 16

Баянзүрх дүүргийн удирдлагууд дүүргийн хэмжээнд нөөцийн мах борлуулж байгаа “Тэнгэр худалдааны төв”, “Скай их дэлгүүрийн гадна талбай”, “Жуков худалдааны төв”, “Амгалан зах”-уудад газар дээр нь ажиллаж тулгарсан асуудлуудыг шийдсэн.

Тухайлбал: Нөөцийн мах борлуулдаг машин тэрэг, ажил албан хаагчдад тусгай зөвшөөрөл олгож, эрүүл аюулгүй байдлын хангах

Иргэдэд борлуулж байгаа нөөцийн махны чанар дээр анхаарахыг гүйцэтгэж байгаа байгууллагын удирдлагуудад хэллээ.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн удирдлагууд нөөцийн махыг цөөн тооны цэгүүдэд биш олон тооны цэгүүдэд жижиглэнгээр худалдаалах тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Нөөцийн махыг 11-р сарын 15-аас 11-р сарын 16-ны 16:00 цаг хүртэл заасан цэгүүдэд борлуулах шийдвэр гарсан.

Шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 4-н цэг дээр нөөцийн мах худалдаалж байна.

Үүнд: Амгалан зах
Тэнгэр худалдааны төв
Жуков худалдааны төвийн талбай
Скай их дэлгүүрийн талбай нар багтаад байгаа юм.

Хэрэв иргэдэд ямар нэг асуудал тулгарсан тохиолдолд Баянзүрх дүүргийн онцгой комиссын шуурхай штабын утсанд холбогдож санал гомдлоо илэрхийлэхийг Баянзүрх дүүргийн удирдлагууд уриаллаа.