Ипотекийн зээл, ББСБ-ын зээлийн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлууллаа
2020 оны 11 сарын 22

Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ. Тэрбээр “Бид айж, сандарч бухимдаад байх хэрэггүй. Энэ аймшигт цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байна. Бид эвтэй, найртай, хөл хорионы дэглэмийг сайтар дагаж мөрдсөнөөрөө энэ аюулт өвчнийг давах туулах болно.

Вакцин гарах сайхан чимээ байгаа ч Монгол Улсад хэзээ орж ирэх эсэх нь бас цаг хугацаатай. Тиймээс бидэнд байгаа ганц вакцинаа ашиглах хэрэгтэй. Энэ бол сахилга бат.

Ингээд 23 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. 

-2021 оны долдугаар сарын 1-н болтол 18 хүртэлх насны хүүхдүүдэд олгож буй 100 мянган төгрөгийг олгоно.

-Банк, банк бус санхүүгийн байгууллагын хүү төлбөрийн хугацааг 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах

-Ипотекийн зээлийг хүү, үндсэн төлбөрийн хугацааг 2021 оны долдугаар 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

Ингээд гаргасан шийдвэрийн талаарх бүрэн мэдээллийг доорх видеоноос хүлээн авч үзнэ үү.