ААН-үүд бараа бүтээгдэхүүнээ шөнийн буюу 22:00-06:00 цагийн хооронд түгээж, тээвэрлэж байх захирамж гарлаа
2020 оны 11 сарын 18

Манай улсад коронавирусийн дотоодын халдвар нэмэгдээд байгаа тул хөдөлгөөний хязгаарлалтыг чангатгаж эхлээд байна. Хотын дарга өнөөдөр захирамж гаргаж, хүнс, эм, бараа бүтээгдэхүүний түгээлтийг  шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд хийхээр болгожээ.

Мөн нийтийн тээврийн автобусууд өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчилж, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Захирамжид:

  • Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамжийн 1.3-т заасан “Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоосугай” гэснийг “Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоож, бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай” гэж өөрчилсүгэй.
  • Цагийн хязгаарлалтыг өөрчилсөнтэй холбогдуулан хүнсний үйлдвэрлэл, худалдаа /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/ эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагууд бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийг шөнийн 22:00-06:00 цагийн хооронд зохион байгуулж ажилласугай гэжээ.