Хэвлэлийн эрх, эрх чөлөөг хязгаарласан журмаа өөрчлөхийг шаардлаа
2020 оны 11 сарын 22

 

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхээр эрх бүхий байгууллагуудаас гаргасаар ирсэн хууль, тогтоомж, журмууд хэвлэлийн эрх, эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд улам бүр хязгаарлалт хийж байна. Ийнхүү цар тахлаар халхавчлан хэвлэлийн эрх чөлөө, иргэний мэдэх эрхэд халдаж байгаа нь цаашид ноцтой үр дагаварт хүргэж болох буруу жишгийг тогтоож байна хэмээн үзэж МСНЭ-ээс дараах мэдэгдлийг гаргалаа.