Сурагчдын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ
2020 оны 11 сарын 24

Засгийн газар өнөөдөр (2020.11.23) ээлжит бусаар хуралдлаа. Хурлын шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

Шадар сайд Я.Содбаатар “Засгийн газрын хуралдаанаар Ковид-19-ийн цар тахлын үед авч байгаа арга хэмжээний талаар хэлэлцлээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэмнэж байгаа зардлаа коронавирусний цар тахалтай тэмцэхэд зарцуулах эрх олгосон. Арванхоёрдугаар сарын 1-нээс хойш боловсролын бүх шатны байгууллагад танхимын хичээл орохгүй. Тодруулбал, цэцэрлэг, ЕБС арванхоёрдугаар сарын сарын 18-ныг хүртэл цахимаар хичээллэж, ээлжийн амралтыг эхлүүлнэ. 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраана. Харин Их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны нэгдүгээр сарын 5 хүртэл теле хичээлд хамрагдаж, хоёрдугаар сарын 15 хүртэл амарна” гэлээ.

Х.ОЧ