ҮАБЗ-өөс “нуусан” Эрдэнэтийн дарга нарын хууль бус санхүүгийн баримт ил боллоо
2020 оны 11 сарын 25

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хөрөнгийг үрэн таран хийж буй баримтууд олон нийтэд хүрсээр байна. Хамгийн сүүлд гэхэд “алтан  ширээ”  хуралдан авсан баримт ил болсон.

Тэгвэл яг ийм байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнгөрсөн 2019 онд нийт 429 тэрбум төгрөгийн гэрээ шууд байгуулах  худалдан авалт хийжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ҮБАЗ-өөс зөвшөөрөл авах ёстой. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхан том толгой гаргаж, ҮАБЗ-ийг үл тоож, тансагласан байна. Энэ талаар ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 429 тэрбум төгрөгийн шууд худалдан авалт хийснийг Шилэн Цогоогийн постноос мэдэв хэмээн жиргэжээ. Нэг үгээр   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд хууль зөрчсөн байгаа юм.

Энэхүү хууль бус үйлдлийн хариуцлагыг Ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн, Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Түмэн-Аюушийн Батмөнх, Ерөнхий захирлын  Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Доржсүрэнгийн Үүрийнтуяа, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа нийгмийн асуудал хариуцсан орлогч Дэмбэрэлийн Дэлгэрбаяр, Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Пүрэвжалын Энхбат нараас нэхэх нь зүй ёсны хэрэг биз ээ.