Ebarimt аппликэйшнээр дамжуулан байршлын цэгийн QR кодыг уншуулах заавар
2020 оны 1 сарын 16

Иргэд та бүхэндээ ebarimt аппликэйшнээр дамжуулан байршлын цэгийн QR кодыг уншуулах зааврыг танилцуулж байна.

Иргэн та ebarimt аппликэйшн руу орж дээд буланд байрлах COVID-19 хэсэгт /доош заасан сум/ дараад тухайн байршлын QR кодыг уншуулах юм байна.

QR кодыг уншуулахын тулд аппликэйшн руу өөрийн бүртгэлээрээ нэвтрэх болон шинээр бүртгэл үүсгэх шаардлагагүй.

Байршлын QR кодыг уншуулснаар дараа нь тухайн иргэнээс халдвар илэрсэн тохиолдолд маршрутыг шууд харж, тухайн маршрутаар тогтмол зорчдог иргэдэд мэдээллийг шуурхай хүргэх зохицуулалттай юм байна. Энэ нь иргэдийг халдварын эрсдэлээс хамгаалах зорилготой тул байршлын QR кодыг уншуулж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг уриаллаа.