ГХЯ: Энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаа нислэг үйлдэхээр боллоо
2021 оны 1 сарын 12

   УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Өмнөх нислэгээр ирсэн иргэд эхнээсээ тусгаарлалтаас гарч байгаа учраас нөөц бололцоо ашиглаад энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаа нислэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ нислэгээр арваннэгдүгээр сард эх орондоо ирэхээр тийз нь баталгаажаад иргэдээ авч ирнэ. Тодруулбал, 150-160 иргэн ирнэ.

Нутаг буцах иргэдийн тоо 6787 иргэн байна. Үүнээс 4692 БНСУ-д байна. БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд Элчин сайдын яаманд ихээр ирж байгаа нь тус улсад мөрдөгдөж байгаа хөл хорионы дэглэмийг зөрчиж байгаа тул олноороо ЭСЯ дээр очихгүй байхыг зөвлөж байна” гэлээ.