Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын Хөгжлийн банкнаас гаргасан 33 тэрбум төгрөг ил боллоо
2021 оны 1 сарын 21

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болжээ.  Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй  бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ.

Х.Хашчимэг нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэй нөхөд улсын хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн банкны хөрөнгөөс гаргаж авсан байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа намын найзууд болох Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид олгосон ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж ч болохоор 33 тэрбум төгрөгийн зээлийн баримт ийнхүү ил боллоо.