УИХ-ын гишүүн Ч.Ундрам  Сэлэнгийн ард түмнийг ХУУРЧЭЭ
2021 оны 1 сарын 26

УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-аас 29 дэх Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Ч.Ундрам нарын гурван хүн нэр дэвшиж ялалт байгуулсан. Гэвч тэдний нэг нь АН-ын гишүүнчлэлтэй байж МАН-аас нэр дэвшсэн нь ард түмнийг хууран мэхлэх замаар саналыг нь худалдан авсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй байна. Өөр намын гишүүнчлэлтэй байсан  тухай нь ULSTURCH.MN сайт өмнө мэдээллэхэд тэрбээр үгүйсгэж, нэр төрд халдлаа хэмээн хуулийн байгууллагад хандсан маргаан нь өнөөг хүртэл үргэлжилж байгаа. Гэтэл түүнийг Сэлэнгэ аймгийн АН-ын гишүүнчлэлтэй байсан тухай баримтыг дэлгэжээ.

Тэрбээр 2015 онд буюу МИУС-ын багш байхдаа Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүн, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байжээ. Тодруулбал 2015 оны 03 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Г.Оюунбатын гарын үсэг, тамгатай тогтоолд түүний нэр бичигдсэн нь БАРИМТ юм.

Харин Сэлэнгэчүүдийг хууран мэхлэх замаар 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж гишүүн болсон. Гишүүн болохоосоо өмнө МУИС-д багш, захирал, сургалтын албаны дарга зэрэг ажил гүйцэтгэж байхдаа ажлын бус цагаар “ОЮУТНУУДЫН ДҮН ЗАССАН” болох нь тогтоогдсон. Улмаар тус сургуульд 2017 онд буюу Ч.Ундрамын ажиллаж байх хугацаанд Боловсролын яамнаас шалгалт олж ДҮН ЗАССАН НЬ ҮНЭН болохыг тогтоосон байдаг.

Эх сурвалж: Ulsturch.mn