Л.Оюун-Эрдэнэ: Коронавирусын эсрэг вакцинжуулалтанд хамрагдахыг иргэддээ уриалж байна
2021 оны 2 сарын 23
сонин mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын хэмжээнд коронавирусний вакцин тарих ажлыг эхлүүлж, өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Асртазенека” вакцин хийлгэлээ.
Монгол Улс ОХУ-ын “Спутник-V”, БНХАУ-ын “Синофарм”, Их Британийн “Асртазенека”, АНУ-ын “Файзер” вакциныг хүлээн авч хүн амаа дархлаажуулахаар хадгалах горим, хүйтэн хэлхээний төхөөрөмжийг бэлтгээд байгаа билээ. Энэ хүрээнд өчигдөр БНЭУ-ын буцалтгүй тусламжаар “Астразенека” вакцины 150 мянган тун, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Синофарм” компанийн “Verocell” вакцины 300 мянган тунг хүлээн аваад байгаа бөгөөд өнөөдрөөс дархлаажуулах ажил эхэлж байна.