Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим ААН-ийн үйл ажиллагааг хязгаарлана
2021 оны 4 сарын 1

Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж байна.

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар 4.3-18-ний хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гаргалаа.

Гэхдээ зарим салбар, ААН-н үйл ажиллагааг хязгаарлахаар болов.

·      Ресторан, лоунж, саун, бассейн, алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй

·      Хоол үйлдвэрлэл, зоогийн газрууд хүргэлтээр үйлчлэх

·      Үсчин, гоо сайхны газрууд амралтын өдрүүдэд ажиллахгүй, бусад өдөр халдвар хамгааллын дэглэм сахиж ажиллах

·      Худалдаа, үйлчилгээний газрууд хүн хоорондын зай бариулах, ариутгал, халдваргүйжүүлэлтээ дээд зэргээр хийх, нийт талбайнхаа 30 хувиас хэтрэхгүй байхаар тооцон үйлчлэх /Супермаркетууд түрдэг тэрэгний тоогоор зохицуулалт хийх/

·      Нарантуул, Хархорин, Барс, Хүчит шонхор, Нарантуул-2 зэрэг томоохон зах  30 хувиар ажиллах /амралтын өдрүүдэд ажиллахгүй/

·      Дэлгүүр, худалдааны төвүүд 20:00 цагт хаах

·      Аймаг, орон нутаг руу зорчих иргэдийн хөдөлгөөнийг хүндэтгэх шалтгаанаас бусад тохиолдолд хориглох

·      Орон нутаг руу хүнс, ачаа тээвэр, малын өвс тэжээл, шатахуун тээврээс бусад тохиолдолд автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо.