И-март: Эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм журмыг ягштал биелүүлэн ажиллаж байна
2021 оны 4 сарын 6

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 4-р сарын 02-ны өдрийн А/246-р захирамж (Коронавируст халдварын тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай)-ийн 5-т зааснаар нийтийн хоолны газрууд үйл ажиллагааны хязгаарлалтад хамрагдаагүй. Тиймээс тус захирамжийн дагуу Имартад үйл ажиллагаа явуулдаг нийтийн хоолны газрууд үйл ажиллагаандаа өдөр, цагийн зохицуулалт хийж, тусгай нөхцөл, шаардлагыг чанд мөрдөн, хүчин чадлынхаа 50 хүртэлх хувиар ажиллаж байна.

Мөн энэхүү нийтийн хоолны аж ахуйн нэгжүүд цар тахалын энэ хүнд хэцүү үед олон зуун хүнийг ажлын байраар хангаж, олон арван ханган нийлүүлэгчдийг бизнесийн орлоготой байхад чухал хувь нэмэр оруулдаг билээ. Гэвч сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал медиа сувгуудаар тодорхой нэр бүхий этгээдүүд бидний үйл ажиллагааг улстөржүүлж, огт хамаагүй үйл явдалтай холбож байгаад харамсалтай байна. Имарт нь эрх бүхий байгууллагаас гаргаж буй цаг үеийн бүхий л шийдвэр, дүрэм журмыг хүндэтгэн хүлээн авч ягштал биелүүлэн ажиллаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.