Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн онцлох ишлэл
2021 оны 6 сарын 7
Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийн хугацаагаа дуусахын өмнө хэвлэлд ярилцлага өглөө. Түүний ярилцлагаас онцлох ишлэлийг хүргэж байна.
1. Рио Тинто мэтийн үндэстэн дамнасан компаниуд манайх шиг баялагтай мөртлөө ядуу орнуудад тоглолт хийдэг жишиг тогтсон. Тэд төр барьж буй хүмүүсийг нь МӨНГӨӨР сонгуульд ялуулаад дараа нь өөрсдийн заавраар хөдөлгөдөг.
2. Оюутолгойн гэрээгээр цаасан дээр буусан амлалтаа хэрэгжүүлэхгүй байхад ТУЗ-д нь байгаа манай Ерөнхийлөгч асангууд яагаад дуугардаггүй юм бэ? Тэд хүний мөнгөөр, захилагаар, дуугүй бай гэдэг үүрэгтэйгээр тэнд орж суусан
3. Оюутолгой бол хөрөнгө оруулалт биш. Мөнгө хүүлэлт. Хөрөнгө оруулах нэрээр өөрт хамаарал бүхий компаниасаа 7-9 хувийн хүүтэй мөнгө бидэнд зээлж ашиг олж байна .
4. Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт ердөө гуравхан орд тойрсон бүлэглэлийг шалгахад л Ерөнхий сайд асан хүмүүсийн оролцоо тодорхой болно.
5. Оюутолгойтой холбоотой асуудлаар Рио Тинто, Айвонхоу майнзтай өрсөлдөх хэмжээний гадны маш том хуулийн фирм хөлсөлж авсан. Шалгаад эхлэнгүүт гэрэлд хамгийн тод орж ирсэн хүн нь УИХ-ын гишүүн,Ерөнхий сайд асан Сү.Батболд байсан. Гэтэл Сү.Батболд нь сүүлийн хэдэн жил тасралтгүй УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны даргын албыг хашсан. Энэ хороогоор Авлигатай тэмцэх газар, Тагнуул зэрэг гүйцэтгэх ажлын төсвийг баталдаг. Гадаадын том хуулийн фирм хөлслөх мөнгийг тусгай хяналтын дэд хороо шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл: Сү.Батболд өөрийгөө шалгах мөнгийг өөрөө шийдэх болсон. Мэдээж шийдээгүй.
6. МАН Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт гэсэн 3 том уурхайд эзэн суусан .Эрдэнэтийн зэсийн баяжмалын гэрээг Сү.Батболд хийж байна. Сү.Батболд тэр мөнгөөрөө намаа санхүүжүүлж байна. Оюутолгойн Монголд ашиггүй гэрээг МАН-ынхан хийлээ.
7. Сү.Батболд тэргүүтэй хүмүүсийн гадаадад нуусан хөрөнгийг царцаана гэдэг бол маш нарийн ажил. Мэдээлэлд ойр байдлаа ашиглан бүлэглэн Монголын баялгийг иддэг, 10-20 жилийн туршид өөрийнх мэт захиран зарцуулж ирсэн хүмүүстэй тэмцэх хэцүү. Уул уурхайн баялагт эзэн суусан цөөн гэр бүлтэй тэмцсний эцэст Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ хасууллаа. Тэдний хувааж иддэг мөнгийг зогсооно гэхээс айсан. Харамсалтай нь Үндсэн хуулийн цэц, УИХ, шүүх мөнгөтэй хүмүүсийн талд оржээ
8. МАН-ын бүлэг дээр “МАН-ын 100 жилийн ойгоор У.Хүрэлсүхээс бусад Ерөнхий сайд нар шоронд орох юм байна л даа ” гэсэн яриа болсон юм билээ.
9. У.Хүрэлсүхийн хувьд байдаг л нэг урвалт байсан. Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн хоёр хүний асуудал биш. Бид хоёрын дунд эвлэрэх орон зай үлдсэн. У.Хүрэлсүхийн давуу тал бол Уул уурхайд гараа дүрсэн бүлэглэлүүдэд ороогүй. Гэвч түүнд зааварладаг хүмүүс бий. МАН-ын 100 жил, Ардын намын удирдагч , Сүх жанжны хойд дүр .. гэх мэтээр сонин юм ярьдаг хүмүүс эргэн тойронд нь их бий.
10. Би Салхитын ордын мөнгөөр 450,000 ахмадын тэтгэврийн зээлийг тэглэе гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Нээрээ юу? Би таныг өөрөө л авах гэж байгаа юм байх гэж бодсон штэ” гэж хэлж байсан
11. Монголын төрд шударга ёс гэж байхгүй. Хууль дүрэм зөвхөн ард түмэнд хатуу үйлчилнэ. Зурагт, гар утас авсан хүнд 2 жилийн хорих ял үйлчилдэг. Харин эрх мэдэлтэнд бол хууль огт үйлчилдэггүй
12. Оффшорын мөнгийг АТГ шалгаж, прокурор хянаж, шүүх шийдэх ёстой. 2017-2019 оны хооронд манайхаас оффшорт 4 тэрбум долларын бүтээгдэхүүн борлуулсан ч энэ мөнгөний 20-30 хувь нь Монголд орж ирэхгүй,оффшорт үлдэж байна. Илчлэгдсэн хулгайн мөнгийг Монголд оруулж ирэхэд тусгай данс Монголд байх ёстой. Тэгэхгүй бол төсвийн цоорхойг нөхөөд дуусна. Гэвч эздийн нь мөнгө илрэх гээд байгаа учраас Монгол банк данс нээгээгүй өдий хүрсэн.
13. Ямар ч сураггүй, хэн ч танихгүй хүмүүс УИХ-д гарч байгаа нь гадныханы ,гэмт хэргийн улбаатай мөнгөөр сонгуульд гарч байна. Би их хурлын индэр дээрээс гишүүдийн 50 хувиас дээш нь хулгайч нар байна гэхэд нэг ч гишүүн надад гомдол мэдүүлэхгүй байна. Энэ нь гэмт хэргийн улбаатай мөнгөөр сонгуульд ялж, хамтрагчид нь болсныгоо хүлээн зөвшөөрч байгаа юм.
14. Оффшорын мөнгийг Богд -Уулын 16 аманд маш том хаус хороололууд барьж угааж байна. Тэдгээр хауснуудын зарим нь эзэн байхгүй. Оффшорын мөнгийг барилгын материал болгож угаагаад буцаагаад гаргаж байгаа нь тэр
15. Л.Бямбасүрэн гуай нэг сонин юм хэлсэн. “ Рио Тинто маш олон улс орны ЗГ аар тоглосон. Тэр рүү л манайх явчихлаа” гэсэн. Би арай үгүй байлгүй дээ л гэж байсан. Гэвч тэгдэг л юм байна.
16. “Монголын төр ард түмний мэдэлд байна” гэдэг зөвхөн цаасан дээр л үлдсэн. Монголын баялагт эзэн суусан Рио тинто тэргүүтэй гадныхантай нийлсэн Сү,Батболд нарын эрх мэдэлтэй улс төрчдийн бүлэглэлийн галзуурал Монголын төрийг гартаа оруулжээ. Сонгуулийг мөнгө болгож, тэд монголын төрийг хэн удирдахыг шийдэж байна. Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа хүнийг Үндсэн хуулийн цэцээс болиулаад гаргана гэдэг нь тэнд байгаа хүмүүс хэний гарт орсныг илтгэнэ. Өнгөрсөн хугацаанд үүнийг ил болгосон гэдгээрээ би өөрөөрөө бахархаж байна. Энэ бахархал үргэлжлэх эсэхийг дараагийн Ерөнхийлөгч дараагийн Засгийн газар шийднэ.
17. Ард түмэндээ хандаж хэлэхэд: Та нарын баялгийг хулгайлсан зэрлэг капатилизмын галзуурлыг та нар өөрсдөө өөгшүүлж байна. Та нар ядуу ажилгүй ядуу байгаа чинь баялагт эзэн суусан энэ бүлэглэлтэй шууд хамаатай. Та нар төрөө сонгож чадахаа байсан. Та нар төрөө удирдаж захирч чадахаа байсан гэдгийг шууд хэлчихмээр байна.
0 cэтгэгдэлтэй