Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөрөнгө
2021 оны 10 сарын 1

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн жил 182 сая төгрөгийн орлого олжээ. Харин бусад хөрөнгө орлогын байдал өнгөрсөн жил өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал, Төрийн тэргүүнийх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай. Эдгээр нь 162 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн 284 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz ML320, Lexus, 570 загварын хоёр машин болон Harley Davidson нэг мотоциклтой. 100 сая төгрөгийн үнэлгээтэй 1,5 га газар эзэмшдэг юм байна.

М.МАНДАРА