Тавь, зуун мянгатын дэвсгэрт инфляци, мөнгөний ханшид нөлөөлөхгүй
2021 оны 10 сарын 24

Монголбанкнаас 50 000-ын дэвсгэрт гаргах талаар судалгаа хийж буй талаар бид мэдээлж байсан. Том дэвсгэртийн судалгаа хийгдэж, эдийн засагт сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсныг төв банкны удирдлага хэлж байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк мөнгөний маштабыг байнга судалж, ямар дэвсгэртийг шинэчлэх талаар мониторинг хийдэг. Манай улсын хамгийн том дэвсгэрт 20 000. Үүнээс дээш дэвсгэрт байх боломжтой эсэх судалгааг хийсэн. Монгол Улсад 50 000, 100 000-ын дэвсгэрт гаргахад ямар нэг нөлөө байхгүй. Инфляци, ханшид дарамт байхгүй, мөнгөний худалдан авах чадварыг унагахгүй байх бүх нөхцөл бүрдсэн гэсэн үр дүн гарсан” гэсэн мэдээллийг өглөө.

М.МАНДАРА