“Рио Тинто” Монголын зээлийн 70 хувийг тэглэх санал тавьжээ
2021 оны 10 сарын 26

“Оюутолгой” компанийн Засгийн газрын эзэмшиж буй хувьцаанд ногдох зээл болох 2.3 тэрбум ам.долларын 70% буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэх зэрэг саналыг “Рио Тинто”  “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Turquoise Hill Resources” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарт захидал хүргүүлсэн байна.

Энэхүү захидалд дөрвөн санал дэвшүүлснийг эх сурвалжууд мэдээллээ.

  • Ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр үүснэ гэдэг санхүүгийн тооцоолол гарсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 34 хувьд бичигдэх 1.4 тэрбум ам.долларын өрийн бичилт хийгдсэн. Энэ нь 2009 оноос хойших 12 жилийн хугацаанд хүү, нийлмэл хүүгийн хамт 2.3 тэрбум ам.долларын өр болсон. “Рио Тинто”-гийн зүгээс 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувь буюу 1.6 тэрбум ам.долларыг тэглэе гэдэг санал ирүүлсэн. Ингэснээр ашиг, ногдол ашиг, ААН-ийн орлогын албан татвар, санхүүгийн тооцооллын хувьд наашлах боломжтой гэдэг санал тавьсан.
  • Хоёрдугаарт, далд уурхайн бүтээн байгуулалт хойшилсон нь цар тахлын хүнд үед сайнгүй үр дагавар авчирч байна. Үүнтэй холбогдуулан нэг их наяд төгрөг буюу 350 сая орчим ам.долларын төлбөр өгье гэдэг саналыг Засгийн газарт ирүүлээд байна. Энэ мөнгийг гурван жил дараалж шилжүүлэх бөгөөд ямар нэг татвар, ногдол ашигт хамаарахгүй гэдгээ тодотгосон.
  • Гуравдугаарт, Далд уурхайн бүтээн байгуулалтын зардлыг 5.4 тэрбум ам.доллароор төлөвлөсөн. Энэ уурхайн бүтээн байгуулалт цаг хугацааны хувьд хойшлоод байгаа. Үүндээ хүлцэл өчөөд 5.4 тэрбум ам.доллароос дээш зардал хэтэрсэн хэтрэлтэд менежментийн төлбөр авахаа больё гэдэг санал ирүүлсэн. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлттэй холбоотойгоор 2028 он хүртэлх хугацаанд баталгааны шимтгэл буюу 1.9 хувийнхаа шимтгэлийг авахгүй зогсоох саналаа давхар ирүүлж байна.
  • Дөрөвдүгээрт, бид зардлын хэтрэлтийг нэмж баталж байж хөрөнгө оруулагч нараас далд уурхайн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх зардлыг авна. Энэ боломжийг Монгол Улсын Засгийн газар олгож өгөөч. Ингэснээр 2022 онд далд уурхайн бүтээн байгуулалтаа дуусгаж, олборлолтын ажлаа эхлүүлэх боломж бүрдэнэ гэдэг санал тавьсан байна.