Өвдөөд эдгэсэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулж эхэллээ
2021 оны 10 сарын 29

Коронавируст халдвараар өвдөөд эдгэсэн иргэдийг нэмэлт тунд хамруулах тушаалыг Эрүүл мэндийн сайд гаргалаа. Энэхүү тушаалд зааснаар коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдийг эдгэсэн өдрөөс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж болно гэж заажээ. Ингэхдээ иргэдийг сайн дурын үндсэн дээр Файзер, Синофарм вакцинаас сонголт хийлгэн вакцинжуулах аж.

Харин дархлаажуулалтын нэг дэх тунд хамрагдаад ямар нэг шалтгааны улмаас давтан тунд хамрагдаагүй гурван сарын хугацаа өнгөрсөн бол тухайн иргэнд дахин нэг, хоёр дахь тунг хийх аж. Ийм шалтгаантай 18-аас дээш насны иргэн Синофарм, Файзер вакцины аль нэгээс сонголт хийж хоёр тундаа хамрагдах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС