У.Хүрэлсүх: Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг 2024 он гэхэд гаргаж дуусна
2021 оны 11 сарын 9

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр (2021.11.09) Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Тэрээр “Монголын ард түмнийг ундаалж байгаа хамгийн гол далай бол Хөвсгөл далай юм. Иймд Хөвсгөл далайг хамгаалах чиглэлээр бид дорвитой арга хэмжээг авч явуулах ёстой. Сүхбаатар хөлөг онгоцыг татан гаргасан явдал бол эхлэл байлаа. Одоо үүний цаана далайн ёроолд 60 гаруй автомашин техник, хэрэгсэл живсэн байна. Бензин, салярк нь задрахаас өмнө бид гаргах ёстой. Нэг ёсондоо бид Хөвсгөл далайг аврах ёстой. Бид 2024 он гэхэд Хөвсгөл далайд живсэн бүх автомашиныг 2024 он гэхэд гаргаж дуусна” гэлээ.

Х.ОЧ