СЗХ: Шинэ хууль батлагдах хүртэл койн гаргахыг хязгаарлав
2021 оны 11 сарын 9

Санхүүгийн зохицуулах хорооноос өчигдөр (2011.11.08) койнтой холбоотой мэдэгдэл гаргасан. Тодруулбал, УИХ-аар хэлэлцэгдэж буй “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл” эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд шинээр олон нийтэд койн гаргах (IEO), арилжаанд шинээр оруулах болон тэдгээртэй холбогдсон үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар хязгаарлажээ.

Эргэн  сануулахад өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар “Цахим мөнгөний харилцааны эхний үе биткойн байсан бол хоёрдугаар үе нь блокчейн дээр суурилсан, харин гурав дахь үе нь “Central Bank Digital Currency” болж, дэлхийн Төв банкуудын 80 хувь нь судалж байна. Мөн Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ хуулийг батлагдан, хэрэгжих хүртэл дахин ямар нэг төрлийн шинэ койн гаргахыг хязгаарлаж, нэг их наяд орчим төгрөгийн арилжаа хийгдсэн гэх мэдээлэл бүхий одоо байгаа койнуудын эрсдэлийг удирдах чиглэлд анхаарч ажиллах нь зүйтэйг хэлж байв.