Төсвийн орлого 56.8 хувиар нэмэгджээ
2021 оны 11 сарын 22

2021 оны эхний хагас жилийн байдлаар нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 86.9 хувийг татварын орлого, 13.1 хувийг татварын бус орлого эзэлж байна. Төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,428.7 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 56.8 хувь буюу 2,328.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, тайлант хугацааны орлогын төлөвлөгөө 6.4 хувь буюу 386.2 тэрбум төгрөгөөр давж биелжээ.

Нийт тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөөний биелэлтийг төсвийн шатлал бүрээр авч үзвэл Орон нутгийн төсөв 1.6 хувь буюу 30.4 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу төвлөрсөн бол Улсын төсөв 1.9 хувь буюу 84.5 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын сангийн төсөв 7.9 хувь буюу 89.2 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв 0.2 хувь буюу 1.1 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн байна.

М.МАНДАРА