С.Шойгу: АНУ Оросын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэх сургуулилт хийсэн
2021 оны 11 сарын 27

Оросын зэвсэгт хүчнийхэн ОХУ-ын улсын хилийн ойролцоо АНУ-ын Нисэх хүчний стратегийн бөмбөгдөгч онгоцнуудын үйлдэж буй нислэгийн тоо ихээхэн нэмэгдэж буйг ажиглаж байгаа гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.

“Оросын хил орчим Америкийн стратегийн бөмбөгдөгч онгоцны нислэг ихээхэн идэвхжиж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Оросын Холбооны хилийг чиглэсэн  орчим 30 орчим нислэг үйлдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн” гэж С.Шойгу БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэтэй хийсэн хэлэлцээний үеэр онцолжээ.

Шойгугийн хэлснээр, энэ сард болсон АНУ-ын стратегийн хүчний “Global Thunder” сургуулилтын үеэр арван стратегийн бөмбөгдөгч онгоц Оросын эсрэг нэгэн зэрэг баруун болон зүүн чиглэлээс цөмийн зэвсэг хэрэглэх сургуулилт хийв. Оросын улсын хилд 20 км зайд ойртсон гэж Шойгу мэдээлжээ.

Тус хоёр улс олон жилийн туршид стратегийн түншийн харилцааг хөгжүүлж ирсэн. Геополитикийн тогтворгүй байдал, дэлхийн олон бүс нутагт зөрчилдөөн нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд Орос, Хятадын хамтын ажиллагаа туйлын чухал байна гэж С.Шойгу онцолжээ.