Х.Нямбаатар: Төрийн хяналт шалгалтыг гурван жилээр зогсооно
2022 оны 1 сарын 12

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордрнд үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая /2022.01.12/ хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулахаар төлөвлөсөн байдаг. Энэ нь аж ахуй, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулдаг. Зогсоож байгаа төлөвлөгөөт хяналт шалгалтад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гааль татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгал, хүүхэд хамгааллынх багтахгүй. Бусад хяналт шалгалт гурван жилээр зогсоож байна” гэлээ.