Б.Пүрэвдорж: Хөгжлийн Банк 2017 оны хуулийн өөрчлөлтөөр дарга нарын банк болсон
2022 оны 9 сарын 3

Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын талаар ажлын хэсгийн гишүүд өнөөдөр мэдээлэл өглөө.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “2011-2017 онд УИХ-ын чуулганаар ямар зээл өгөх вэ гэдгийг баталдаг байсан. 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр энэ заалтыг болиод ТУЗ тус шийдвэрийг гаргадаг болсон. 2017 он хүртэл зургаан жилийн хугацаанд 348 ААН-д Хөгжлийн Банк өөрийн шийдвэрээр зээл олгосон. Хөгжлийн Банк 2017 оны хуулийн өөрчлөлтөөр дарга нарын банк болсон. Ажлын хэсэг араа шүдгүй ажиллаж байгаа. Хөгжлийн Банканд шалгалт хийе гэхээр бүх бичиг баримтыг хууль хяналтын байгууллага аваад явсан байна. Дээрээс нь ААН-ийн нууц тул данс гүйлгээ рүү орж болохгүй байна. ААН-ийн захирал, Хөгжлийн Банкны дарга нарыг дуудаад зээл авсан компаниудад хэн нөлөөлсөн бэ гэдгийг шалган мөрдөх эрх байхгүй. Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу хянан шалгах түр хороог байгуулах нь зөв. Ингэвэл мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах, гэрчээр хүмүүсийг дуудаж байцаах эрхтэй болно. Мөн шинжээч томилох бүрэн эрх бий болно” гэсэн юм.

Х.ОЧ