УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн онцлох ишлэл
2022 оны 3 сарын 14
Сэтгүүлчдийн эдийн засаг, банк, санхүүгийн мэдлэгийг сайжруулахад чиглэсэн сургалтыг хийж байна. УИХ-ын дарга Г. Занданшатар “ Эдийн засаг ба бодит байдал” сэдвээр мэдээлэл өгч байна.
– Сүүлийн жил гаруй хугацаанд тансаг хэрэглээний зардал өсчээ. Энэ нь эдийн засгийн хүртээмж муу байгааг харуулж байна. Жишээлбэл. 200 саяас дээш төгрөгийн үнэтэй автомашины хэрэглээ өсчээ.
⁃ Орлогын ялгаа ихсэж буй учир шаталсан татвар тогтоох нь зүйтэй юм. Гэхдээ энэ бол өнөө маргаашийн шийдэх гэсэн асуудал бус. Нийгмийн хэлэлцүүлэг хийж, санаа сэдэл төрүүлэх, боломжит шийдэл гэдгийг гаргаж тавьж байгаа юм.
⁃ Дэлхийн 147 оронд шаталсан татвартай. Энэ бол өсөн нэмэгдэх татвар гэдэг. Мөн эв санааны, найрамдлын татвар ч гэж нэрлэдэг. Яагаад гэвэл орлогын ялгаатай байдлыг багасгаж, шударга ёс, хүнлэг зарчмын илэрхийлэл юм.
⁃ Япон, Норвеги болон Скандинавын орнууд шаталсан татвар бол эрх тэгш хөгжих боломжийг бүрдүүлдэг гэж үздэг.
⁃ 100 саяас дээш цалин орлоготой хүн нэг сая 500 мянган төгрөгийн цалинтай хүнтэй адилхан татвар төлж байна. 100 саяас дээш орлоготой хүн 10 сая татвар төлөхөд хүүхдийн сургалтын зардал, хоол хүнсний зардалд нөлөөлөхгүй. Магадгүй тансаг хэрэглээгээ л хянаж танана. 200 саяын автомашин биш 150 саяын машин авч унана гэх мэт.
⁃ Өндөр татвар төлсөн тохиолдолд түүний зарцуулалтын хяналт сайжирдаг жишиг байна.
⁃ Шаталсан татвар бол нийгмийн даатгалын өрийн хэмжээг багасгаж, эдийн засгийн урсгал тэнцлийг зохицуулж, гадаад өрийг бууруулах зэрэг үр өгөөжтэй.
– 2 сая төгрөгийн орлоготой хүн 10 хувиа л төлж явна. Харин 3 сая төгрөгийн орлоготой хүн 5 хувь нэмж төлнө гэдэг 25 мянган төгрөг л нэмэх нь хувь хүнд хүнд дарамт биш юм.