Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн онцлох ишлэл
2022 оны 3 сарын 8

Олон улсын эмэгтэйчүүпийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эхчүүд, эмэгтэйчүүддээ хандаж хэлсэн онцлох ишлэлийг хүргэж байна.

-Ази тивийн эмэгтэйчүүдийн ууган байгууллагыг ийнхүү Монголын эрдэм төгс, ухаан хурц, сайхан бүсгүйчүүд маань байгуулсан түүхтэй

-Өрх гэрийн амьдралд, үр хүүхдүүдийн хүмүүжилд, улс орны хөгжил дэвшилд эмэгтэйчүүдийн үүрэг асар их.

-Хэцүү бэрхийн өмнө унаж босож, уруудаж өгсөж явахад эрчүүд биднийг хажуу дэргэдээс минь түшдэг ханийн сэтгэл, эхийн хайр шиг аугаа зүйл энэ хорвоод үгүй билээ.

-Улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэн эхчүүд,  эмэгтэйчүүдийн хүчин зүтгэл дор оршдог.

-Эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүний эрх, хүний эрхийг тэгш эдлэх боломжийн тухай ойлголт юм.

-Эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч боловсрон, өмч хөрөнгө эзэмшиж, сонгож, сонгогдож, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой.

-Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж энэ хорвоод төрдөг. Зовох гэж биш жаргах гэж энэ хорвоод ирдэг” гэж сайхан үг байдаг.

“Эр амгалан бол гэр амгалан” гэж үг бий.

-Эрчүүд бид гэр бүл, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагадаа эзэн байж, эх хүн, эмэгтэй хүн, охин үрээ хайрлан дээдэлж, халамжлан асрах учиртай.

-Манай улсын боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний  салбарын гол ачааллыг эмэгтэйчүүд, ээжүүд маань үүрч байдаг.

-Үр хүүхдээ эрдэм боловсролтой, эрүүл саруул иргэн болгон өсгөн хүмүүжүүлсэн монгол эхийн хөдөлмөр зүтгэлийн үр шимийг нэгэн гэр бүл, ураг төрөл төдийгүй улс орон хүртэл хүртэж байдаг.

-Эмэгтэйчүүдийн асуудал гэдэг бол зөвхөн эмэгтэйчүүдийнх биш, улс үндэстний, цаашлаад хүн төрөлхтний асуудал билээ.

-Эрүүл саруул, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, эх орноо гэсэн сэтгэлтэй, иргэд Монгол Улсын ирээдүйг цогцлоох эрч хүч билээ.

  • Энэ өдөр үр хүүхэд нь ээжийгээ, хань нөхөр нь халамжит гэргийгээ, хайртай залуу нь сэтгэлт бүсгүйгээ баярлуулахаар догдлон байдаг хайр талархлын өдөр юм.
  • Энэ сайхан өдөр Монгол төрийн гал голомт, Төрийн ордондоо Монголын сайхан ээжүүдийн төлөөлөл болсон Та бүхэн маань хуран цуглаж байгаад би туйлын ихээр бэлгэшээж байна.

Амьдралыг эх хүн үүсгэж, эх орон ижий танаас эхэлдэг болохоор энэ сайхан баярын өдөр амьдралын эх болсон ачлалт буянт ээжүүд Та бүхэндээ  нийт ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, мэхийн ёслоё.

– Эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж цангинаж, элбэрэлт сайхан ээжүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!

Монголын сайхан эмэгтэйчүүдийн яруу алдар бадартугай!